ДЭЛБЭЭ : Бага насны хүүхдэд бүжиг заах нь

Бага насны хүүхдэд бүжиг заах нь

Хүмүүсийн үйл хөдөлгөөн, ахуй амьдрал, хүсэл мөрөөдөл, зан ааш зэрэг хүний сэтгэхүйн дотоод ертөнцийг уран хөдөлгөөн ба дохио зангаа уран сэтгэлгээгээр илэрхийлэхийг бүжиг гэдэг. Ийнхүү хөгжимт дасгал нь бүжгийн анхны суурь болж, хөгжимт тоглоомынхоо явцад бүжгийн зарим нэгэн хөдөлгөөн оруулж хийлгэх нь цаашид бага насны хүүхдийн бүжиглэх эвслийг улам сайжруулан сонирхлыг нь хөгжүүлдэг байна.

Хөгжимт тоглоом, хөгжимт дасгал, хөгжимт бүжиг нь СӨНХ ийн бие бялдар, гоо зүй, зан заншил, санаа сэтгэлийг төлөвшүүлэх ач холбогдолтой. Хөгжимтэй хөдөлгөөний явцад хүүхэд аялгууны онцлог шинж ялгаа, хэм хэмнэл утга санааг төсөөлөн ойлгож эхэлнэ.

Хөгжимтэй дасгалд бүжгийн зогсолтоос эхлээд гар ба хөлийн байрлал зэрэг энгийн хөдөлгөөнүүд хамаарна. Хөгжмийн онцлог шинжүүдтэй уялдуулан уран гоё зогсох, алхах, бүжгийн жишиг холбоос гаргаж хийх биеийн суналтын дасгалуудыг хийлгэх нь хүүхдийн бие бялдрын өсөлтөнд онцгой ач холбогдолтойгоос гадна цаашид бүжиглэх авьяас чадварыг хөгжүүлдэг.

Суналтын дасгалыг хүүхдэд багаас нь зааж сургах ашигтай. Биеийн бүх л үе мөчний суналт хийх нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд сайнаар нөлөөлнө. Энэ дасгалыг хийлгэхдээ хөлийн тавдугаар байрлалаас доошоо хагас суугаад биеэ сулхан чөлөөтэй байлгаж гарын хурууны үзүүрээс эхлээд бугуй, тохой, мөр, цээж, нуруу, түнх, өвдөг, шагай, өлмий хүртэл дээш сунаж, сунгаж тэмүүлэлтэй хийлгэх шаардлагатай.

Бага насны хүүхдэд бүжгийн хөдөлгөөнийг заахдаа нэг нэг хөдөлгөөнийг олон дахин давтах бөгөөд ингэх нь тэдний хөдөлгөөний эвслийг сайжруулдаг.Үүний дараагаар гарын бугуй, тохой, мөрний хөдөлгөөнүүдийг хооронд холбож өгнө. Энэ холболтыг хийж зүгширмэгц нь гарын хөдөлгөөнийг толгойн хөдөлгөөнтэй холбоно.

Бага бүлэгт зааж байгаа дээрх гар, бугуй, тохой, мөрний ба толгойн хөдөлгөөнийг багш , өөрийн биеэр хийж үлгэрлэх дараа нь дагуулан хийх, эцэст нь хамтарч хийх арга барилыг хэрэглэнэ.

Түүнчлэн хүүхэд нэг бүртэй ажиллах, хийж байгаа хөдөлгөөнөө яаж хийвэл биенд нь эвтэйхэн болохыг багш хэлж зааж өгнө. Хөдөлгөөн хийж чадахгүй бусдаас нэлээд хоцорч яваа хөдөлгөөний эвсэлгүй байгаа хүүхдүүдээр бүжгийн үндсэн дасгал гарын ба хөлийн сунгалтын хөдөлгөөнүүдийг долоо хоногт 2-3 минут тогтмол хийлгэвэл сайжирна. Ингэж ажиллаж чадсаны үндсэн дээр төрөл бүрийн хөдөлгөөнүүдээ 2-4 хөдөлгөөнүүдийг хооронд нь холбож заана. Үүнд: Алхалттай явалтад мөрийн жижиг чичиргээ гарын ба цээжний ганхалт, толгойн хөдөлгөөн зэргийг хамт хийнэ. Хөдөлгөөнийг янз янзын аргаар хийлгэнэ. Тоолж хийлгэх аргад

И 1-2 гэж хоёроор тоолох арга И гэдэг нь эхэллээ анхаар гэсэн үг. Мөн нэг хоёр гэж тоолох нь хөдөлгөөний холбоос юм байна гэж ойлгоорой. Нэг гэж тоолбол болохгүй, яагаад гэвэл нэг гэж тоолоод зогсоно. Мөн цааш нь 1.2.3.4 гэж тоолж болно. Бас 1-8 хүртэл тоолж хөдөлгөөн хийлгэдэг. Энэ нь хөгжмийн 2/4 гэсэн хэмжээ хөгжмийн ¾ гэсэн хэмжээг 1.2.3 гэж нэг тоолоод дара нь 1.2.3.4 гэж тоолдог. Энэ нь вальсны хэмжээ юм. Вальсны хэмжээг 1.2.3 , 1.2.3. гэж тоолж болдог. Эдгээр аргуудыг тоолж хэрэглэхэд хүүхдүүдэд ойлгомжтой, хөгжмийн хэмжээнд тохирох сайн талтай. Удаан түргэн тоолсоны дагуу хөгжим тоглоно.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
оюунаа (зочин)

мэдээлэл маш их таалагдлаа

даимий (зочин)

энэ мэдээлэл таалагдлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)